Түгээмэл асуулт
хариулт
Аяллын захиалга, цуцлалт болон бусад нийтлэг асуудлын хариултыг эндээс олоорой.
1Хэрхэн захиалах вэ?
Сайтаас аяллаа сонгоод «Захиалах» товчийг дарна. Аяллын үнийн 50%-ийг урьдчилгаа болгон дансанд шилжүүлснээр таны суудал баталгаажна. Гүйлгээний утга дээр овог нэр, имэйл хаяг, утасны дугаараа бичнэ үү.
2Төлбөрөө хэрхэн, хэзээ төлөх вэ?
Захиалахдаа аяллын үнийн 50%-ийг урьдчилгаа болгон төлнө. Үлдэгдэл 50%-ийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлнө.
3Аяллаа цуцалж болох уу?
Аялал эхлэхээс 30-аас дээш хоногийн өмнө цуцалбал урьдчилгааг бүрэн буцаан олгоно. 30–14 хоногийн өмнө цуцалбал аяллын үнийн 50%, 14 хоногийн дотор цуцалбал аяллын үнийн 80% суутгагдана.
4Аяллын үнэд юу багтсан бэ?
Нэг хүний үнэ 2,000,000₮ бөгөөд бүх зүйл багтсан. Улаанбаатарт таныг гэрээс тань авч, аяллын дараа гэрт тань хүргэнэ. Жолоочтой жийп, шатахуун, мэргэжлийн хөтөч, орчуулагч, хөтөлбөрт заасан байр, өдөрт 3 удаагийн хоол, тусгай хамгаалалттай газрын хураамж, хилийн бүсийн зөвшөөрөл, хөтөлбөрт заасан морь, завь, тоног хэрэгсэл багтсан.
5Бүлэг хэдэн хүнтэй байх вэ?
Нэг бүлэг 3, 7, 11, 15, 19, 23 гэх мэт хүнтэй байж болно. Ингэснээр жийп бүр тохилог, дүүрэн явна. Олон хүний хөлд ороогүй газруудад жижиг бүлгээр хүрнэ.
6Хилийн зөвшөөрөл хэрэгтэй юу?
Тайга, Дархадын хотгорын зарим газар хилийн бүсэд байрладаг. Зөвшөөрлийг бид авна. Та иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортынхаа хуулбарыг урьдчилан илгээхэд хангалттай.
7Хүүхэдтэй явж болох уу?
Болно. 10-аас доош настай хүүхэд эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчтайгаа заавал хамт явна. Өвлийн аялалд хүүхэд авч явахыг зөвлөдөггүй. Явах бол 14-өөс дээш настай хүүхэд асран хамгаалагчтайгаа хамт явна.
8Цаг агаар муудах, машин эвдрэх зэрэгт яах вэ?
Цаг агаар, техникийн эвдрэл зэрэг давагдашгүй хүчин зүйлээс болж аялал сунжирвал нэмэлт хоногийн хоол, унаа, байрыг Taiga.mn хариуцна. Маршрут өөрчлөх эсэхийг тухайн үед шийднэ. Давагдашгүй хүчин зүйлээс болж маршрут өөрчлөгдсөн тохиолдолд төлбөр буцаагдахгүй.
9Аялалд юу авч явах вэ?
Дулаан хувцас, ус нэвтэрдэггүй хүрэм, тохилог гутал, малгай, нарны тос, хувийн эм, цэнэглэгч, бага хэмжээний бэлэн мөнгө авч явна уу.
10Өвлийн аялалд юу бэлдэх вэ?
−30°C-аас доош хүйтэнд тохирох хувцас авна: дулаан дотуур хувцас, ноос эсвэл флийс дунд давхарга, салхи нэвтэрдэггүй гадуур хувцас. −40°C-т тохирох гутал (өөрийн размераас нэг размер том), нүүрний маск, хоёр давхар бээлий, дулаан малгай авна. Утас, батерейгаа биедээ ойр дулаан газар хадгалж, халуун ус хийх термос авч явна уу.
Хариулт олдсонгүй юу?
Бидэнтэй шууд холбогдоорой. Хурдан хугацаанд хариулна.